
7.5 магнитудын газар хөдлөлтөд Тайпэй хотын 101 давхар цамхаг савлаж буй байдал. Энэхүү дээврийн хэсэгт дүүжилсэн 730 тонн жинтэй металл бөмбөлөг нь савлагааг тогтворжуулдаг байна. Ингэхдээ савалгаа үүсэх үед компютероор тооцож эсрэг тал руу нь хормын дотор тэнцвэржүүлдэг идэвхтэй гидро-механик удирдлагатай, хөдөлгөөнтэй байхаар тооцоолон хийжээ. Барилгын инженерчлэлийн нэгэн бүтээл энэ аж.
Энэ нь Монгол гэрийн тоонын чагтганаас хүнд чулуу зүүдэгтэй адил төстэй технологи.